ArdX КОЙН ОНОО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ

ББСБ нь энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн эрх нээлгэсэн Зээлдэгчид дараах нөхцөлөөр ArdX оноо барьцаалсан зээл олгож болно. Үүнд:

Үзүүлэлт Нөхцөл
1.1 Зээлийн одоогийн ба нийт эрхийн хэмжээ, ББСБ-аас нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн дээд хэмжээ:
  1. Энэхүү гэрээгээр ирээдүйд олгогдож болох зээлийн эрхийн дээд хэмжээ нь зээлдэгчийн нийт эрхийн дүн байна.
  2. АрдКойн барьцаалсан зээл нь Зээлдэгчийн харилцах дансан дахь АрдКойны сүүлийн арван дөрвөн 7 хоногийн жигнэсэн дундаж ханшийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний АрдКойныг барьцаалан зээл олгох зээлийн бүтээгдэхүүний төрөл байна.
  3. АрдКойн барьцаалсан зээлийн эрх болон бусад зээлийн нийлбэр нь Ард Апп-ын тооцооллоор Зээлдэгчид Зээлдэгчид олгосон зээлийн эрхийн нийт хэмжээнээс хэтрэхгүй байна.
1.2 Нэг удаагийн зээлийн хэмжээ:
  1. Зээлдэгч зээл авах тухай бүр зээлийн хэмжээг Ард Апп-аас өөрөөс сонгоно.
  2. АрдКойн барьцаалсан зээлийн эрх нь зээлдэгчийн дансанд дахь АрдКойн урамшууллын онооны сүүлийн арван дөрвөн 7 хоногийн жигнэсэн дундаж ханшийн 45 хувь хүртэл хэмжээтэй байна.
  3. АрдКойн онооны үлдэгдэл дүнг тооцохдоо харилцагчийн дансан дахь ашиглах боломжтой урамшууллын онооны хэмжээгээр гаргана.
  4. АрдКойн барьцаалсан зээлийн дээд хэмжээ 100,000,000 (нэг зуун сая) төгрөг байна.
1.3 Зээлийн хугацаа:
  1. Зээлдэгч зээл авах тухай бүр хугацааг Ард Апп-аас өөрөө сонгоно.
  2. Зээлийн бүтээгдэхүүний хугацаа нь 1-12 сар хүртэл хугацаатай байна.
1.4 Зээл олголт:
  1. Зээлдэгч одоогийн эрхийн хүрээнд ашиглах зээлийн бүтээгдэхүүнээ Ард Апп-д сонгон цахим хэлбэрээр хүсэлт илгээх ба энэ хүсэлт нь Зээлдэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр саналд тооцогдоно.
  2. ББСБ-аас Зээлдэгчийн хүсэлтийн дагуу Ард Апп-д баталгаажсан Зээлдэгчийн Ард Кредит ББСБ дахь дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно.
  3. Зээл хүсэгчийн гараар бичсэн хүсэлтийг үндэслэн тухайн харилцагчийн нэр дээрх бусад банкны харилцах дансанд зээлийг шилжүүлж болох бөгөөд ийнхүү олголтыг хийх тохиолдолд зээлдэгчийн бусад арилжааны банкны харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно.
1.5 Зээлийн хүү:
  1. Зээлдэгчийн ашигласан зээлд тооцох хүү сарын 2%-3% байна.
  2. Зээлийн хүүгийн хэмжээг тухайн Зээлдэгчийн зээлийн хэмжээ, зээлийн хугацаа, зээл идэвхтэй төлөлттэй уялдуулан ББСБ-аас тогтоон нэмэгдүүлж эсхүл бууруулж болно.
1.6 Зээлийн шимтгэл:
  1. Үйлчилгээний шимтгэл Зээлдэгчийн зээлийн эрхийн хэмжээнээс үл хамааран ББСБ-аас нийтэд зарласан хэмжээгээр байна.
  2. Зээл авах бүрт түүнд ногдох шимтгэлийг үндсэн зээлээс хасан Зээлдэгчид шилжүүлнэ.
1.7 АрдКойн оноо (Лояалти оноо)
  1. Зээлдэгчийн сахилга, зээлийн эргэн төлөлт, зээл авсан давтамж зэргийг харгалзан үзэж ББСБ урамшуулан оноо олгож болно.
  2. Урамшууллын оноо тооцоолох суурь үзүүлэлт нь зээлдэгчийн зээл ашигласан хоног, хугацаандаа эргэн төлсөн байдал, маркетингийн идэвхжүүлэлтийн ашиглалт зэрэг байна.
1.8 Зээлийн эргэн төлөлт
  1. Зээлдэгч зээлийн эргэн төлөлт хийх хуваарьт өдрийг авсан зээлийн хугацаатай уялдуулан Ард Апп-д тохируулна.
  2. Зээлдэгч зээлийг 1 сараар авсан бол 1 сар дотроо, 1 сараас дээш хугацаагаар авсан тохиолдолд сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө Ард Апп дахь зээлийн дансны төлөлт хийх хуваарьт заасан өдрийн 23 цагаас өмнө Ард Апп дахь зээлийн дансанд эсхүл Ард Кредит ББСБ ХК-ийн Хаан банк дахь 5031364869 тоот дансанд өөрийн зээлийн дансны дугаар, регистр, утасны дугаараа бичин шилжүүлнэ. Хэрэв эргэн төлөлт хийх өдрийн 23 цагаас хойш зээлийн төлбөрийг шилжүүлбэл зээлийн эргэн төлөлтийг дараа өдөрт шилжүүлэн тооцно.
  3. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлсэн, эсхүл гэрээний хугацаа дуусаад 1 хоног хэтэрсэн тохиолдолд зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол түүний койны данснаас үл маргах журмаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тухайн өдрийн ханшаас 50 хувиар бууруулан тооцож суутгана.
1.9 Бусад нөхцөл
  1. Зээлийн эрх, ашигласан зээл, түүний хүү, шимтгэл, зээлийн төлөв, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд өгөхийг Зээлдэгч бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.
  2. Зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт, зээлийн түүх, сахилга бат, зээлийн ашиглалт, төлөх чадвар, зээлийн тооцоолол зэргээс хамааруулан, өмнөх зээлийн хэмжээг өсгөх, бууруулах, зээлийн хүсэлтийг зөвшөөрөх татгалзах, зээлийн эрхийг хаах, дахин зээл олгохгүй байх эрхийг ББСБ нь бие даан шийдвэрлэхийг үүгээр Зээлдэгчид мэдэгдэж байна.
1.10 Барьцаа:
  1. ББСБ нь Ард Бит ХХК дахь Зээлдэгчийн нэрийн АрдКойны дансанд байршуулсан байгаа АрдКойныг барьцаална.
  2. ББСБ нь Зээлдэгчийн АрдКойныг барьцаалан зээл олгосон талаар Ард Бит ХХК-д албан бичгээр мэдэгдэн зээлдэгчийн АрдКойны үлдэгдлийг захиран зарцуулах эрхийг зээл олгосон хугацаагаар түгжинэ.
  3. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд ББСБ нь тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
  4. ББСБ нь гэрээний 1.8.3-т заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгө болох АрдКойныг зээлийн эргэн төлөлтөд үл маргах журмаар суутгах эрхтэй.


ЦАХИМ ЗЭЭЛИЙН ӨРГӨДӨЛ ГАРГАХ, АШИГЛАСАН ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛӨХ БАТАЛГАА

  1. 2024 оны 04 сарын 24 өдрийн ..... тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ” (цаашид “Гэрээ” гэх)-ийн дагуу Зээлдэгч нэвтрэх нэр /утасны дугаар/ болон нууц үгийг ашиглан нэвтэрч, Цахим зээлийн эрх нээх гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд Хэрэглээний зээл, ББСБ-аас гаргасан бусад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүсч тухайн зээл, зээлийн хүү, шимтгэлийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авч ашиглана. Зээл авах тухай бүр зээлийн дүн, шимтгэл, хүү, хугацааг Ард Апп-д баталгаажуулах ба илгээсэн цахим зээлийн хүсэлтийг үнэн зөвд тооцож зээлийн хүсэлтээ өгч, авсан зээлээ эргэн төлнө.
  2. Ард Апп-д нэвтрэх нэр, нууц үг нь миний мэдээлэл зээл, санхүүжилтийн аюулгүйн баталгаа гэдгийг ойлгож, бусдад дамжуулан мэдээлэхгүй байх үүргийг хүлээж, өөрийн буруугаас үүдэн гарч болзошгүй эрсдэлийн хариуцлагыг хүлээх болно.
  3. Зээлдэгч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өөрт холбогдох зээлийн мэдээллийг Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд өгөхийг ББСБ болон Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан төрийн байгууллагын өмнө хүлээн зөвшөөрч байна.
  4. Зээлдэгч би Ард Апп-аар хүсэлт илгээн авсан цахим зээл бүрийн ашигласан зээл, зээлийн шимтгэл, хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд ББСБ-аас тооцоолсон хүүний хамтаар эргүүлэн төлөх Баталгааг үүгээр гаргаж байна.