ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ
Энэхүү Зээлээр худалдах, худалдан авах гэрээ (цаашид "Гэрээ" гэх)–г Нэг
талаас Ард Лизинг ХХК (регистрийн дугаар: 6030246) (цаашид "Худалдагч"
гэх), түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал албан тушаалтай Даваажав овогтой
Мөнх-од, Нөгөө талаас ........................ овогтой
............................. (регистрийн дугаар:
..........................) (цаашид "Худалдан авагч" гэх) нар нь дараах
нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
-
| 1.1 |
Худалдан авагч нь энэхүү гэрээгээр Гэрээний Хавсралт №1-д заасан
бүтээгдэхүүний багцыг 5 жилийн хугацаанд зээлээр худалдан авна.
|
-
| 1.2 |
Худалдагч нь Гэрээний Хавсралт №2-т заасан хуваарийн дагуу сар
бүр төлбөрийг хэсэгчлэн авна.
|
-
| 1.3 |
Багцын үнэ: ............... (……..……….) төгрөг.
|
-
| 1.4 |
Зээлийн хүү сарын 1.2 хувь. |
-
| 1.5 |
Гэрээний хугацаанд бүтээгдэхүүний үнэ нь гэрээ анх байгуулах
үеийн бүтээгдэхүүний үнээс буурсан байх тохиолдолд худалдан
авагчид олгогдох жилийн өгөөж 12 хувь, гэрээний нийт өгөөж 60
хувь байна.
|
-
| 1.6 |
Гэрээ байгуулах үеийн шимтгэлийн хураамж 1 хувь. (зөвхөн гэрээ
байгуулагдах үед нэг удаа худалдан авагч төлнө).
|
-
| 1.7 |
Сонгосон бүтээгдэхүүний багцыг худалдан авагчийн нэр дээрх Ард
аппликэйшнд түгжээтэйгээр байршуулна.
|
-
| 1.8 |
Худалдан авагч нь энэхүү гэрээний үнийг Худалдагч талын заасан
дансанд шилжүүлнэ.
|
-
| 1.9 |
Гэрээний нийт хугацаа дуусгавар болмогц худалдан авагчийн
хүсэлтээр хугацааны эцэст нийт хөрөнгө оруулалтын түгжээг
суллана.
|
-
| 1.10 |
Зээлийн эргэн төлөх нийт хугацаанд Бүтээгдэхүүний тодорхой
хэмжээ түгжээтэй (ашиглах, захиран зарцуулах боломжгүй) байна.
|
-
| 1.11 |
Худалдан авагч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний
төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд энэхүү гэрээний 1.9-д
заасны нэгэн адил худалдан авагчийн хүсэлтээр хугацааны эцэст
нийт хөрөнгө оруулалтын түгжээг суллана.
|
-
| 1.12 |
Худалдагч нь 1.5-р зүйлд заасан өгөөжийг Худалдан авагчийн
хугацааны эцэст гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 10 хоногийн
дотор шийдвэрлэнэ.
|
-
| 1.13 |
Худалдагч нь 3.6-р зүйлд заасан хөрөнгө оруулсан дүнг, баталгаат
өгөөжийн хамт Худалдан авагчид олгосон тохиолдолд 1.1-д заасан
Бүтээгдэхүүнийг Худалдагч тал Худалдан авагч талаас буцаан
татна.
|
-
| 1.14 |
Энэхүү гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу энэ гэрээг цуцалсан
тохиолдолд 1.5-р зүйлд заасан өгөөжийг олгохгүй.
|
-
| 2.1 |
Худалдан авагч нь гэрээний хугацаа дуусах үед багцын үнэ нь
гэрээ байгуулах үеийн анхны үнээсээ буурсан байвал гэрээний
үнийн дүн болон гэрээнд заасан өгөөж болох 60 хувь хүртэлх дүнг
хамтад нь авах эрхтэй.
|
-
| 2.2 |
Худалдагч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг нэг талын
санаачилгаар цуцлах эрхтэй.
|
-
| 2.3 |
Худалдан авагч нь гэрээний Хавсралт №2-т заасан хуваарийн дагуу
төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд
гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг
төлөх үүрэгтэй.
|
-
| 3.1 |
Худалдан авагч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг нэг
талын санаачилгаар цуцлах эрхтэй.
|
-
| 3.2 |
Худалдан авагч нь гэрээний хугацаанд өөрийн хүлээх үүргээ удаа
дараа зөрчсөн тохиолдолд түүний зээлийн мэдээллийг Монгол банкны
"зээлийн мэдээллийн сан"-д өгөх эрхтэй.
|
-
| 3.3 |
Худалдагч нь 3.6-р зүйлд заасан үүргээ биелүүлснээр 1.1-д заасан
Бүтээгдэхүүнийг Худалдан авагч талаас буцаан татах эрхтэй.
|
-
| 3.4 |
Худалдагч тал нь гэрээний хугацаа дуусахад худалдан авагчийн
авсан багцыг үл маргах журмаар түгжээг нь суллах үүрэгтэй.
|
-
| 3.5 |
Худалдагч тал нь 3.3-р зүйлд заасны дагуу түгжээг суллахдаа,
Худалдан авагч талын хүсэлтийг үндэслэн ажлын 10 хоногийн дотор
шийдвэрлэх үүрэгтэй.
|
-
| 3.6 |
Худалдан авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 1.5-р зүйлд заасан
өгөөжийг Худалдагч нь бие даан зөвхөн Худалдан авагчийн тухай
бүрд нь түгжээтэй байсан бүтээгдэхүүний хэмжээнээс тооцож,
хугацааны эцэст хөрөнгө оруулсан дүнгийн хамт Худалдан авагчид
төгрөгөөр олгох үүрэгтэй.
|
-
| 4.1 |
Худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулан,
худалдагч нь бүтээгдэхүүнийг суллаж, худалдан авагчийн өмчлөлд
бүрэн шилжүүлснээр гэрээ дуусгавар болно.
|
-
| 4.2 |
Худалдагч нь дараах тохиолдолд энэхүү Гэрээг бие даан цуцалж
болно. Үүнд:
-
| 4.2.1 |
Худалдан авагч нь энэхүү гэрээний төлбөрийг 91 буюу
түүнээс дээш хоног төлөөгүй.
|
-
| 4.2.2 |
Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан үүргээ
биелүүлээгүй эсхүл зөрчсөн тохиолдолд худалдагчийн
санаачилгаар.
|
|
-
| 4.3 |
Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээг цуцалж болно. Худалдан
авагч гэрээг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Худалдагч нь
ажлын 10 хоногийн дотор тухайн хүсэлтийг хүлээн авч,
шийдвэрлэнэ.
|
-
| 4.4 |
Гэрээг худалдан авагчийн хүсэлтээр цуцалсан тохиолдолд дараах
арга хэмжээний аль нэгийг сонгож хэрэгжүүлнэ. Үүнд:
-
| 4.4.1 |
Гэрээг цуцлах хүртэлх хугацаанд Худалдан авагчийн
шилжүүлсэн үндсэн төлөлтийн дүнг 30% бууруулан
төгрөгөөр буцаан олгох.
|
-
| 4.4.2 |
Гэрээг цуцлах хүртэлх хугацаанд Худалдан авагчийн
шилжүүлсэн үндсэн төлөлтийн дүнг 30% бууруулж, багц
дахь бүтээгдэхүүнээс сонгон тухайн төрлийнх нь зах
зээл дээрх ханшаар тооцон ажлын 10 хоногийн дотор
Худалдан авагчид шилжүүлэх.
|
|
-
| 5.1 |
Талууд энэхүү гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд гарын үсэг
зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
|
-
| 5.2 |
Талууд энэхүү гэрээг цахимаар байгуулсан тохиолдолд баталгаат
цахим хаягаас хүлээн зөвшөөрснөөр талуудын баталгаат гарын
үсгийн адил хүчин төгөлдөр болохыг харилцан тохиролцов.
|
-
| 5.3 |
Гэрээг Ард Апп ашиглаж байгуулсан тохиолдолд нэвтрэх нэр, нууц
үг, пин код, мөн Ард Аппад бүртгэлтэй цахим шуудангийн хаяг,
утасны дугаар, нууц асуулт, хариулт болон "Баталгаажуулалт"-ын
хэсэг нь Худалдан авагчийн баталгаат гарын үсгийн адил хүчин
төгөлдөр болохыг талууд харилцан тохиролцов.
|
ЭРГЭН ТӨЛӨЛТ:
АРД АПП Зээл цэс - Миний зээлүүд -
Зээл төлөх
|
ДАНСААР Төлбөр төлөх данс:
MN810052112700143822 (Ард Кредит ББСБ) Хүлээн авагч: Ард
Лизинг ХХК Гүйлгээний утга: Регистрийн дугаар, Утасны дугаар
|
Хавсралт № 1
Худалдан авагчийн сонгосон багцийн мэдээлэл
| Бүтээгдэхүүний нэр |
Төрөл |
Эзлэх хувь |
Ханш |
Тоо ширхэг |
|
Багц
|
AARD |
|
|
|
| ARDX |
|
|
|
| ADB |
|
|
|
Хавсралт №2
Худалдан авагчийн зээлийн төлөлтийн хуваарь
| Бүтээгдэхүүний нийт үнэ (төгрөг) |
Шимтгэл, хураамж |
Эргэн төлөх нийт хугацаа |
Сарын төлөлт |
Төлөлт хийх өдөр |
|
1% |
5 жил хүртэл |
|
|
Гэрээ байгуулсан:
|
ХУДАЛДАГЧ
|
Ард Лизинг ХХК түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал
|
| Нэр: |
Д.Мөнх-Од |
|
ХУДАЛДАН АВАГЧ
|
| Нэр: |
|
|
Утасны дугаар:
|
|
| Мэйл хаяг: |
|