ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ
2024 оны 07 сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Нэг талаас Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 8-р хороо, Ард холдинг ХК-ийн 2 байр хаягтай “Ард Лизинг” ХХК /РД: 6030246, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Гүррагчаа овогтой Сүхбаатар (цаашид “Худалдагч” гэх), Нөгөө талаас _________________ овогтой _________________/_________________/ “Худалдан авагч” нар (хамтад нь “Талууд” гэх) нь энэхүү Зээлээр худалдах, худалдан авах гэрээг (цаашид “Гэрээ” гэх) Монгол улсын Иргэний хууль болон холбогдох эрх зүйн актуудыг удирдлага болгон харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  1. Худалдагч нь худалдан авагчийн сонгосон хөрөнгө оруулалтын багцыг зээлээр худалдах, худалдан авагч нь хөрөнгө оруулалтын сонгосон багцын үнэ, хүүг гэрээний нөхцлийн дагуу төлөх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
  2. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйл, “Ард Лизинг” ХХК-ийн холбогдох журам болон бусад эрх зүйн актуудаар зохицуулагдана.
  3. Энэхүү гэрээнд Худалдагч болон Худалдан авагч нар тэгш эрхтэй оролцсон бөгөөд гэрээний зүйл заалттай танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болно.

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ
  1. Худалдан авагч тал нь өөрийн сонгосон хөрөнгө оруулалтыг багцын 5 хувийн үнийг төлж, худалдагч тал нь худалдан авагчийн сонгосон хөрөнгө оруулалтын багцыг Ард Аппад шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр юм.
  2. Худалдан авагч нь дараах хөрөнгө оруулалтын багцуудаас өөрийн цахимаар сонгосон багцыг худалдан авахаар тохиролцов. Үүнд:
    Багц 1 Багц 2 Багц 3
    10 сая 20 сая 30 сая
  3. Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэлт нь дараах сонголттой байна. Үүнд:
    Бүрдүүлэлт №1 Бүрдүүлэлт №2
    AARD 50%, ARDX 50% AARD 100%
  4. Худалдан авагч нь ____________ , _______________ -г сонгон худалдан авахаар тохиролцов.
  5. Зээлийн хүү: Жилийн 12 хувь
  6. Гэрээний үнэ: Гэрээний зүйлийн үнэ нь гэрээнд заасан нийт дүн, зээлийн хүү, алданги, шимтгэл, хураамжийн нийлбэр юм.
  7. Гэрээний хугацаа: Гэрээний 2.1-т заасан үнийг төлж, цахимаар гэрээг хүлээн зөвшөөрснөөс хойш 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  8. Эргэн төлөх хугацаа: Гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө.
  9. Шимтгэл, хураамж: Гэрээний 2.1-д заасан үнээс шимтгэл, даатгалын төлбөрийг тооцон авна.
  10. Үйлчилгээ үзүүлсний шимтгэл нийт үнийн дүнгийн 1 (нэг) хувь байна.
  11. Даатгалын хураамж
  12. Худалдан авагч нь төлбөрийг Ард Лизинг ХХК-ийн Хас банкны 5001608675 тоот дансанд эсвэл Ард Аппаар шилжүүлнэ.
  13. Энэхүү гэрээний хугацаанд гэрээний зүйл нь түгжээтэй байхыг талууд бүрэн ойлголцож хүсэл зорилгоо илэрхийлсэн болно.
  14. Жил бүр гэрээний дагуу сарын төлөлтын төлбөр хийгдсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын багцын 20 хувийн түгжээг суллаж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ. Хөрөнгө оруулалтын багцыг удирдахад дараах сонголтыг худалдагч тал худалдан авагчид олгоно. Үүнд:
    1. Худалдан авагч тал нь жил бүр сулласан 20 хувийн хөрөнгө оруулалтын багцаа захиран зарцуулж, эрсдэлийг өөрөө удирдах;
    2. Хөрөнгө оруулалтын багцын эрсдэлийг Ард Лизинг ХХК-д шилжүүлэх.
    3. Ард Лизинг ХХК-д эрсдэлээ шилжүүлэх гэдэг нь хугацааны эцэст түгжээтэй хөрөнгө оруулалтын багц жилийн 12%-с бага өсөлттэй байгаа бол худалдагч талд хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулсан ханшаар буцаан худалдаж, түгжээтэй 20%-ийн хөрөнгө оруулалт тутамд 12% өгөөжийг тооцуулан 1 удаа шаардах эрх үүсэх нөхцөл юм.
ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
  1. Худалдан авагч нь дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:
    1. Худалдан авагч тал нь гэрээний зүйлийг худалдан авч байгаатай холбоотойгоор гэрээний 2.4-т заасан төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөх;
    2. Гэрээний зүйлийг хугацаанд суллаж өгөх хүсэлт гаргах;
    3. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөх;
    4. Худалдан авагч нь өөрийн итгэл үнэмшлээр хөрөнгө оруулалтын зорилгоор судлан үзэж, худалдан авч хөрөнгө оруулалт хийж байгаа болно;
    5. Худалдагчаас Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
  2. Худалдагч дараах эрх, үүрэг эдэлнэ. Үүнд:
    1. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах;
    2. Худалдан авагчийн Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг шаардах;
    3. Худалдан авагчийн гэрээний зүйлийг заасан хугацаанд худалдан авагч талын хүсэлтээр суллаж өгөх;
    4. Эрхийн доголдолгүй зүйлийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх болон шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөх;
    5. Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах;
    6. Төлбөрийн талаарх мэдээллийг түрээслэгчийн хүсэлтээр гаргаж өгөх;
    7. Төлбөр төлөлтийн талаарх бүртгэл, мэдээллийг үнэн зөв хөтлөх.
ДӨРӨВ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
  1. Энэхүү гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
    1. Худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж, худалдагч худалдан авагчийн өмчлөлд гэрээний зүйлийг бүрэн шилжүүлж дууссан.
    2. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан.
  2. Гэрээний зүйл Худалдан авагчид шилжсэнээр эдлэх эрх, хүлээх үүрэг нь Худалдан авагч талд албан ёсоор шилжсэнд тооцно.
ТАВ. ГЭРЭЭ ЦУЦЛАХ
  1. Энэхүү гэрээг дараах тохиолдолд цуцална. Үүнд:
    1. Худалдан авагч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцална.
    2. Талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж болно.
  2. Гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагчийн төлсөн үндсэн төлбөрийг буцаан олгож, гэрээ цуцлах өдөр хүртэлх хүүг буцааж олгохгүй.
  3. Гэрээг цуцалсан тохиолдолд худалдагч талд олгосон хөрөнгө оруулалтыг Ард Лизинг ХХК нь буцаан шилжүүлж авах бөгөөд хөрөнгө оруулалтын зарим хэсгийг захиран зарцуулж, буцаах боломжгүй болсон тохиолдолд тухайн өдрийн зах зээлийн ханшаар тооцон мөнгөөр нэхэмжлэх эсвэл худалдан авагч талд буцаан төлөх үндсэн төлбөрөөс суутган шилжүүлнэ.
  4. Худалдагч тал худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэрээний зүйл болон зээлийн хүү, алданги бусад хохирлыг буцаан шаардах бөгөөд худалдан авагч тал энэхүү шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу харилцааг зохицуулна.
ЗУРГАА. БУСАД
  1. Талууд энэхүү гэрээ болон өөрийн сонгосон хөрөнгө оруулалтын багц, түүнийг худалдан авах нөхцлийг цахимаар хүлээн зөвшөөрсөн нь талуудын баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр болохыг харилцан тохиролцов.
  2. Гэрээг Ард Апп ашиглаж байгуулсан тохиолдолд нэвтрэх нэр, нууц үг, пин код, мөн Ард Аппад бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаар, нууц асуулт, хариулт болон “Баталгаажуулалт”-ын хэсэг нь Худалдан авагчийн баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр болохыг талууд харилцан тохиролцов.
  3. Талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв Талууд эвлэрэлд хүрээгүй тохиолдолд Талууд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ
2024 оны 07 сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Энэхүү Барьцааны гэрээ Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 8-р хороо, Ард холдинг ХК-ийн 2 байр хаягтай Ард Лизинг ХХК /РД: 6030246, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Гүррагчаа овогтой Сүхбаатар (цаашид “Барьцаалагч” гэх), нөгөө талаас _________________ овогтой _________________/_________________/ Барьцаалуулагч хамтад нь Талууд” гэх нар дараах нөхцөлүүдийг харилцан зөвшилцөж байгуулав.


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  1. Энэхүү гэрээ нь Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний 3.1-т заасан эд хөрөнгө (цаашид “Барьцааны зүйл” гэх)-д холбогдуулан барьцаалах хөдлөх хөрөнгийг тогтоох, тэдгээрийн үнэлгээ, чанарыг тодорхойлох, барьцаалсан хөрөнгийг хадгалж, хамгаалах болон барьцааны гэрээ хэрэгжих үндэслэл бүрдсэн нөхцөлд талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлоход оршино.
  2. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль болон Ард Лизинг ХХК-ны холбогдох зээлийн журам болон бусад эрх зүйн актуудаар зохицуулагдана.

ХОЁР. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
  1. Энэхүү гэрээний 1.1-т заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд Ард Лизинг ХХК нь гэрээний 3.1-т заасан хөдлөх эд хөрөнгөөр шаардлагыг хангана.
  2. Гэрээний хугацаа нь 1.1-т заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
  3. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар Ард Лизинг ХХК шилжүүлж авна. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн Ард Лизинг ХХК захиран зарцуулах эрхтэй.
  4. Барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнэ нь гэрээний 3.2-т заасан шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд Барьцаалуулагчийн бусад өмчөөс үнийг төлүүлэхээр шаардана.
  5. Энэхүү Барьцааны гэрээ болон 1.1-т заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд нь хамтдаа хүчин төгөлдөр байж, энэхүү гэрээ байгуулагдах үндэслэл болсон нэг зорилго, чиглэлийг хангасан эрх зүйн нэгдмэл баримт бичиг болно.
  6. Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого нь барьцааны зүйл мөн байна.
  7. Барьцаа хөрөнгийг өмчлөх эрх өөр этгээдэд аливаа хэлбэрээр шилжсэн тохиолдолд Ард Лизинг ХХК-ны барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр байх ба Барьцаалуулагчийг энэхүү Гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

ГУРАВ. БАРЬЦААНЫ ЗҮЙЛ, НӨХЦӨЛ
  1. Барьцааны зүйл: Барьцаалуулагч нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ___________ оны ________________ тоот улсын бүртгэлийн дугаартай, ________ маркын ______________ нэр бүхий “Автомашин” буюу хөдлөх эд хөрөнгө, түүний бүрдэл хэсэг, дагалдах хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг барьцаалсан болно.
  2. Барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, түүнийг тодорхойлох: Барьцаагаар хангагдах шаардлагад Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний дагуу олгогдсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон энэхүү гэрээний 5.2-т заасан зардал хамаарна. Барьцаагаар хангагдах шаардлагын үнэ буюу төлбөрийн хэмжээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтаар тодорхойлно.
  3. Барьцаагаар хангах үүргийн хэмжээ өөрчлөгдөх: Энэхүү гэрээний 1.1-т заасны дагуу Ард Лизинг ХХК, зээлдэгч нарын хооронд ирээдүйд байгуулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан үүргийн хэмжээгээр барьцаагаар хангагдах үүргийн хэмжээ өөрчлөгдөж болно.
  4. Барьцааны зүйлийг өөрчлөх, тоо хэмжээг нэмэгдүүлэх: Барьцааны зүйлийг Ард Лизинг ХХКны бичгээр гаргасан шаардлага эсхүл зөвшөөрлөөр өөрчилж болно. Ард Лизинг ХХК-ны шаардлагаар дараах тохиолдолд барьцаалуулагч болон хамтран зээлдэгч нь нэн даруй барьцааны зүйл болон түүний тодорхой хэсгийг нэмэгдүүлэх буюу Ард Лизинг ХХК-ны бичгээр тогтоосон үнийн хэмжээнд өөрийн өмчлөлийн бусад хөрөнгийг нэмж барьцаална. Үүнд:
    1. Барьцааны зүйлийн үнэ, үнэлгээ буурах;
    2. Барьцааны зүйл бүхэлдээ болон хэсэгчлэн үрэгдэх эсвэл бүрэн бүтэн байдалд нь харшлах нөхцөл үүсэх;
    3. Барьцааны зүйлийн өмчлөх эрх бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдах;
    4. Барьцааны зүйл бүхэлдээ болон хэсэгчлэн хөрвөх ба шилжих боломж нь алдагдах буюу хязгаарлагдах;
  5. Барьцааны зүйл өөрчлөгдөх нь энэ гэрээний бусад заалт өөрчлөгдөх болон цуцлагдах, хүчингүй болох, дуусгавар болох үндэслэл болохгүй.
  6. Давхар барьцаалах: Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалуулахыг хориглоно.

ДӨРӨВ. БАТАЛГАА БА ЗӨВШӨӨРӨЛ
  1. Барьцаалуулагч нь энэхүү Гэрээг байгуулахдаа дараах баталгааг гаргасан болно. Үүнд:
    1. Барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд энэхүү барьцааны зүйлд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй, эрх бүхий байгууллагаас лавлагаатай, барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байхгүй, барьцааны зүйл нь эрхийн зөрчилгүй, биет байдлыг доголдолгүй байна.
    2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Ард Лизинг ХХК-иас бичгээр зөвшөөрөл авахгүйгээр барьцааны зүйлийн өмчлөх эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэхгүй, Ард Лизинг ХХК-нд бичгээр мэдэгдэлгүйгээр барьцааны зүйлийг бүхэлд буюу хэсэгчлэн эзэмших, ашиглах, давхар барьцаалуулах, гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулах, үр шимийг хүртэх эрхийг бусдад шилжүүлэхгүй байна.
    3. Барьцааны зүйлийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд аливаа үүргийн гүйцэтгэлээс, бүхэлд нь болон хэсэгчлэн хураах, битүүмжлэх, төрийн өмчид шилжүүлэх, дайчлах, аливаа гуравдагч этгээдээс барьцаалагчид гаргасан хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл ба бусад байдлаар халдах зэрэг адилтгах бусад хүчин зүйлсээс ангид байлгаж дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцаалагчид нэн даруй мэдэгдэнэ.
    4. Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд аливаа барьцаа, өр төлбөр, зардал, анз, битүүмжлэл зэргээс ангид байлгахыг үүгээр баталж байна. Энэхүү баталгаанд Барьцаалуулагчийн аливаа үйлдэл болон эс үйлдлээс үүдэн гарсан эсвэл цаашид гарч болох гомдол, үүрэг хариуцлага мөн хамаарна.
    5. Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана.
    6. Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших эрхийг барьцаалагчид шилжүүлэх, худалдан борлуулах ажиллагааг гэрээнд зааснаар хуульд нийцүүлэн гүйцэтгэхийг зөвшөөрч байна.
    7. Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалсан бол гэрээний үүргийг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд бий болсон болон бий болох хөрөнгө нь зээлийн барьцааны хөрөнгө болохыг зөвшөөрч байна.
    8. Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд Барьцаа хөрөнгөтэй холбоотой аливаа мэдээлэл, лавлагааг эрх бүхий байгууллага болон бусад холбогдох байгууллагаас авах эрхийг Ард Лизинг ХХК-нд олгож байгаа болно.
    9. Барьцаалуулагч нь Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
  2. Барьцаалуулагч дараах зөвшөөрлийг Ард Лизинг ХХК-нд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд:
    1. Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд Барьцаа хөрөнгөтэй холбоотой аливаа мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас авах эрхийг Ард Лизинг ХХК-д олгож байгаа болно.
    2. Гэрээний 1.1-т заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүй тохиолдолд Барьцаалуулагч нь энэ гэрээний 3.1.-т заасан барьцаа хөрөнгөөр хангуулахыг Ард Лизинг ХХКнд зөвшөөрч байна.
    3. Энэхүү гэрээнд хэд хэдэн Барьцаалуулагч оролцож байгаа тохиолдолд Барьцаалуулагчдын хөрөнгөөс Ард Лизинг ХХК-ийн шаардлагыг хангуулах дараалал болон хэмжээг Ард Лизинг ХХК тогтоох ба үүнийг Барьцаалуулагчид хүлээн зөвшөөрч байна.

ТАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
  1. Барьцаалуулагч нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
    1. Зээлдэгч Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн бол энэ гэрээний 3.1-т заасан барьцаа хөрөнгөө барьцаанаас суллахыг Ард Лизинг ХХК-иас шаардах;
    2. Барьцааны зүйл үнэ нь буурах, устах нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж, Ард Лизинг ХХК-ны шаардлагыг хангах өөр арга санал болгох;
    3. Барьцааны зүйлийг худалдсанаас олсон орлогоос Ард Лизинг ХХК-ны шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах;
    4. Гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл Ард Лизинг ХХК-ны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, бусад байдлаар шилжүүлэх, давхар барьцаалуулах, зориулалтын бусаар ашиглах эрхгүй бөгөөд эвдэж гэмтээхгүй, ашиглалтын зөрчил гаргахгүй, худал мэдээлэл өгөхгүй байх үүрэгтэй;
    5. Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх;
    6. Гэрээний хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас барьцаа хөрөнгөнд үүссэн эрсдэлийг бүрэн хариуцах бөгөөд энэ нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй;
    7. Барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд барьцаа хөрөнгө үнэ буурч анхны үнэлгээнд тохирохгүй болсон, зах зээлийн үнэлгээ буурсан болон барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнэ нь Ард Лизинг ХХК-ны шаардлагыг бүрэн хангахад хүрэлцэхгүй бол өөрийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөр бүрэн хариуцах;
    8. Барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдана.
  2. Барьцаалуулагчийн төлөх зардал:
    1. Ард Лизинг ХХК-д учирсан хохирол, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, анз, тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардал;
    2. Худалдан борлуулсантай холбоотой гарсан зардал;
    3. Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна;
    4. Барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардал;
    5. Барьцаа хөрөнгийг бүртгүүлэхтэй холбогдсон хураамж;
    6. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ард Лизинг ХХК руу өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдсон хураамж;
  3. Ард Лизинг ХХК нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
    1. Зээлдэгч, хамтран зээлдэгч, барьцаалуулагч, батлан даагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд Ард Лизинг ХХК үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулж зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, зээл барагдуулах, барьцааны зүйл борлуулахтай холбогдон гарсан зардлуудыг төлүүлэх;
    2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар Ард Лизинг ХХК-нд шилжүүлнэ. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн Ард Лизинг ХХК захиран зарцуулах эрхтэй.
    3. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбоотой зардал, барьцаа хөрөнгө борлуулахтай холбоотой зардал зэргийг барагдуулж хүрэхгүй тохиолдолд барьцаалуулагчийн бусад хөрөнгөөс хохирлыг гаргуулах;
    4. Барьцааны зүйлийг даатгалд даатгуулна. Даатгалын тохиолдол гарвал даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн төлбөрийг барагдуулах;
    5. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар Ард Лизинг ХХК шилжүүлэх;
    6. Барьцааны зүйлийг захиран зарцуулах;
    7. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй байх хугацаанд барьцаалсан хөрөнгө, түүний бичиг баримтыг бүрэн бүтэн байлгах, зээлдэгч Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд тэдгээрийг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх;
    8. Барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх;

ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ
  1. Талууд энэхүү гэрээ цахимаар хүлээн зөвшөөрсөн нь талуудын баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр болохыг харилцан тохиролцов.
  2. Энэхүү гэрээ нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээлдэгч Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан бусад зардлуудыг бүрэн төлж барагдуулан Ард Лизинг ХХК барьцаа хөрөнгийг чөлөөлснөөр дуусгавар болно.
  3. Энэхүү Гэрээг нь гэрээний оролцогч талуудын эрх ашиг сонирхлын төлөө байгуулсны зэрэгцээ оролцогч талууд болон тэдгээрийн залгамжлагч, эрх шилжүүлэн авагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хүлээн авагч болон зөвшөөрөгдөн томилогдсон этгээдүүдийн хувьд зайлшгүй мөрдөж дагах зүйл болно.
  4. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
  5. Гэрээний хавсралтууд, нэмэлт нөхцөл болон нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.